tsuurai : япон хэлний тийн ялгал

япон хэлний тийн ялгал

Япон хэлний дүрмийн хамгийн анхны алхамаа зөв тавъя.

Дунд сургуульд үзэж байсан монгол хэлний хамгийн амархан дүрмээ нэг эргэн давтая. "Би"гэдэг үгийн хамт япон орчуулга "ваташи" гэдэг үгтэй цуг долоон тийн ялгалаар хэрхэн хувилахыг харъя.

Нэрлэх
Би монгол хүн. Ваташи ва монгорү жин.
Харъяалах -ын,-ийн Миний нэр Бат. Ваташи но намаэ ва Бато.
Өгөх орших -д,-т Надад даалгачих. Ваташи ни макасэтэ.
Заах -г,ийг.. Намайг хар даа. Ваташи о митэ.
Гарах -аас,.. Надаас чамд. Ваташи кара аната э.
Үйлдэх -аар,.. Надаар хийлгэх зүйл бий юу? Ваташи ни яарасэтай кото арү?
Хамтрах -тай,.. Надтай цуг. Ваташи то ишшони.

Эдгээр тийн ялгалгүйгээр дээрх өгүүлбэрүүд зүгээр нэг нэр үгний дараалуулсантай адил болох биз. Өгүүлбэрийг утганд оруулж, амилуулдаг энэ хэдэн дагаваруудыг тогтоогоод авбал цаашид хэл сурахад чинь овоо том түлхэж болно. Бас нэг чухал зүйл бол өгүүлбэр дотор эдгээр дагаврууд хираганагаар бичигддэг болохоор бусад ханзнаас нь ялгаж харахад хялбар болдог. Доорх хүснэгтэд сая үзсэн тийн ялгалуудыг хирагана үсгээр нь орууллаа.

Нэрлэх бол
-ва, -га
は, が
Харъяалах -ын,-ийн -но
Өгөх орших -д,-т -ни
Заах -г,ийг..
Гарах -аас,.. -кара から
Үйлдэх -аар,.. -ни
Хамтрах -тай,.. -то

Энэ үсэгнүүдээ доорх текстээс хайгаад үзээрэй.

週末より平日に買い物、旅行

週末に買い物やレジャーを楽しむ生活スタイルが
変わってきています。
木曜や金曜日に家族で旅行に行ったり、平日に
買い物やネットショッピングをする人が増えて
います。平日と週末の売上が同じスーパーも
あるようです。
ホテルや飲食などサービス業界で働く人が増え、
平日に休む人が多くなったことや、シニア世代の
人口が増え、平日に買い物や娯楽を楽しむ人が
増加していることが背景にあるようです。

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Enkhbayar (зочин)

Gyalaalaa. Hicheeluud ni ikh oilgomjtoi, saikhan tailbarlasan baina.Taalagdaj baina.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)