tsuurai : 1913 оны Монгол улс аялагчийн дуранд өнгөтөөр

1913 оны Монгол улс аялагчийн дуранд өнгөтөөр






2011 оны 11-р сарын 29- ны өдөр Франц улсын Парис хотын зэргэлдээх Hauts-de-Seine хотод орших Альберт каны музейд “1912 – 1913 оны Монгол орон” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. 500м кд талбай бүхий үзэсгэлэнгийн танхимд 72 өнгөт болон хар зураг “засвар хийгдээгүй”, 2 кино, 11 археологийн эд өлөг, олдворууд, 32 сэргээн засварласан болон, хуулбарлан буулгасан соёлын өв бүхий Франц ба Монгол улсын архивийн санд хадаглагдаж буй гэрэл зургууд дэлгэгдэн тавигджээ. Stйphane Passet гэдэг зурагчний дарсан гэрэл зургууд аж. Тэрээр 1912 онд Хятад, Өвөр монголд ирж байсан ч, ар Монгол руу орох бололцоо олдоогүй байна. Тиймээс 13 оны 6-р сард ар монголд ирж тухайн үеийн нийслэл өргөөд голчлон зураг авалтаа хийжээ. Энэ нь Альберт каны санхүүжилтээр гадны улс орнууд руу судалгааны анги бүхий хүмүүсийг илгээн гэрэл зураг, түүхэн баримт цуглуулдаг түүний томилгооны хүмүүс байжээ. Тус үзэсгэлэнд дэлгэн тавигдсан гэрэл зургууд нь тухайн үеийн монголын ахуй амьдрал, нийгмийн байдал, зан заншлийн талаар буулган үлдээсэн бас нэгэн үнэт сурвалж, чухал дурсгал юм. Үзэсгэлэнгийн зорилго: 20-р зууны эхэн үеийн Монгол орон, гадаад дотоод бодлого, нийслэл өргөө, өвөр ба ар монголын холбоо харилцаа, шашин шүтлэг, нүүдэлчдийн амьдрал, уламжлалт орон гэр, дээл хувцас зэргийг олон нийтэд хүргэх, эдүгээ ч гэсэн Монгол түмэн энэхүү заншлаа хадгалан үлдсэн гайхамшигт ард түмэн болох. Тус үзэсгэлэн 2013 оны 09-р 16- ны өдрийг хүртэл олон нийтэд нээлтэй байх юм байна.

Нэрт аялагч, зурагчин Stephane Passet-ийн 1913 оны 7 сарын 24-нд Монгол улсаар аялах үедээ хийсэн фото зургуудыг толилуулж байна. Зургууд нь яг байгаагаараа байгаа нь. Дэлхийн анхны өнгөт зургуудын зарим нь юм байна.





Тасганы овооноос урагш Зайсан толгой, Их тэнгэрийн ам харагдаж байна






Зүүн хүрээний лам нар гадаалж байгаа нь…





Зүүн хүрээний Майдарын дуган



Шар ордны өмнөх хаалга









Энэ нийтлэлийн эх сурвалж Olloo.mn



91
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
jaalai (зочин)

тасархай зурагууд байна даа. Гайхалтай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)