tsuurai : Дэлхий дээрх хамгийн аймшигт 10 газар

Дэлхий дээрх хамгийн аймшигт 10 газар

Энэ орчлон ертєнцєд тэр дундаа бидний амьдарж буй дэлхий дээр сонин хачин зvйлс их байдаг билээ. Сонин хачин булангын энэ дугаарт бидний гарагийн хамгийн аймшигт 10 газарын талаар танилцуулах болно. Танд таалагдана гэдэгт итгэж байна.


1. Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны тvvхийн музей
Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны тvvхийн музей энэ жагсаалтыг тэргvvлж буй аж. Хойд Америкийн эмч нарыг бэлтгэн сургах цогцолборт байдаг энэ музей биологийн гаж олдворуудаараа “алдартай” юм байна. Тэнд маш олон тооны араг яс байх бєгєєд тэдэн дунд нь элдэв янзаар бvрэлдэж бий болсон сиамын ихрvvдийнх голчилно. Хоёр толгойтой хvvхэд, элгээрээ холбоотой ихэр гэхчлэн ер нь дурын гаж тогтцыг эндээс харж болох гэнэ.


2. Хавайн арлуудаас баруун ємнє зvгт орших Микронез дахь далайн гvн дэх “Цэргийн бааз“
Японы тэнгисийн цэргийн хvчний нэлээд хэсэг нь энд байрладаг гэж хошигносон ч болохоор гэнэ. 1944 онд тэнд усан болон нисэх онгоц олноор нэг дор живснийг 1977 онд судлаач Жак Кусто илрvvлсэн юм байна. Энэхvv далайн ёроолын шvрэн арлын гол vзмэр болсон “цэргийн бааз”-ыг зорих хэрэгт дуртай жуулчдын хєл тасардаггvй бєгєєд олонхи нь харамсалтай нь хvсэл, шуналынхаа золиос болсоор буй аж.


3. Мексик улсын нийслэл Мехико дахь “Сонора“ хэмээх илбийн зах
Жижиг, бvгчим тасалгаануудад суун, 10 ам.доллараар хvмvvсийг ядуу зvдvv байдлаас ангижруулах, эхнэр, нєхрийг эвлэрvvлэх зэргээр хувь заяаг нь тэгшитгэж єгєхийг амладаг мэргэч тєлєгчдийг “Мехикогийн чєтгєрvvд” гэдэг байна. Тэднийг хэдий ийн нэрийдэж зэвvvцэх ч орон нутгийнхан тєдийгvй дэлхийн єнцєг булан бvрээс зочин гийчин зорьж хаширдаггvй гэнэ. “Чєтгєрvvд” хувь тєєргєє харуулсан хvмvvст заслыг нь зааж єгєхдєє хvний хар нvднээс бусдыг худалдана. Элдэв амьтны чихмэл, могойн хор, мэлхий, гvрвэл, зэрлэг шувуу гээд худалдахгvй юм vгvй. Нэгэнт тэдэнд хандаж юм асуусан л бол ав, хий гэсэн болгоныг гvйцэлдvvлэхгvй бол аюул нvvрлэнэ.


4. Дэлхийн хамгийн нууцлаг газруудын нэг нь Чили улс дахь Пасхийн арал

Тэнд чулуугаар зvсэж хийн газарт суулгасан том том, 1000-аад жилийн настай хєшєєнvvд байх аж. Хvн чулуунууд ямар нэгэн ид шидийн юм шиг аллагад буруутай мэт тэнгэр ширтэн зогсоно. Тэднийг бvтээн байгуулсан хvмvvс хаашаа алга болсныг зєвхєн тэд л мэдэх. Энэхvv 21 метрийн єндєртэй, 90 тонн жинтэй хєшєєнvvдийн хийц, хольцын нууцыг хэн ч мэддэггvй гэнэ.


5. Луизиана дахь Манчакийн намаг
Нью-Орлеаны ойролцоо байдаг уг намгийг “Хий vзэгдлийн” ч гэж нэрлэдэг байна. Энэ намагт XX зууны эхээр дайн самууны хєлєєр олзлогдож ирсэн нэгэн бvсгvй амиа егvvтгэснээс авахуулаад олон хvн ясаа тавьсан гэж vздэг байна. Шувуудын оршуулгын газар ч гэж нэрийддэг энэ намгийн амгалан тайван байдлыг хааяа хєвєн гарч ирэх хvний хvvр л эвддэг гэнэ. Хvvрнvvд олон жилийн ємнєх байх авч жуулчдын “шинэ мах” ч хааяа таарах гэнэ.


6.Парис дахь хvний ясан хонгил
Энэ нь хотын доогуур 187 км vргэлжлэх хvний ясан хонгил бєгєєд зєвхєн багахан хэсэг нь л олон нийтэд нээлттэй аж. Бусдыг нь Цагдаагийн газар доорх хэсэг манаж байдаг байна. Мєч, толгойн гавлыг яг л агуулахад бараа хураасан лугаа єрсєн. Агаар хуурай, ер бусын зvйл байгааг мэдрэхvйц євєрмєц орчин. Энд янз бvрийн бичвэр олон, ялангуяа Францын хєрєнгєтний их хувьсгалын vеийнх дийлэнх аж. Энэ хонгил аль 1785 оноос буюу Парисын оршуулгын газар ачааллаа дийлэхээ больсон тэр vеэс ийм байдалтай байгаа аж.


7. Венчестерийн байшин
АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хот дахь “Илбэт” хэмээх, зохион бvтээгчийн євєрмєц шийдэл бvхий байшинг “Венчестерийн байшин” гэдэг байна. Адал явдлыг эрхэмлэдэг, хий vзэгдэл байдаг гэдэгт итгэдэггvй жуулчдын ч хєлсийг чийхруулдаг энэ байшинг хэрхэн барьсан нууцыг одоо хэр хэн ч тайлбарлаж чаддаггvй гэнэ. Хаалга нь vргэлж савж байх хаалганууд, хэн нэгний тасралтгvй алхах чимээ, энд тэнд сvvмэлзэж харагдах дєл, байсхийгээд єєрєє эргэх хаалганы бариул гээд тэнд учир нь vл ойлгогдох нууц олон аж.


8. Эдинбургийн Мэри Кингийн аймшиг
Эдинбург хот дахь XVII зууны аймшигт тахал євчний ул мєр vлдсэн дvнсгэр саарал хэдэн гудамжийг дэлхийн аймшигт газруудын нэгээр нэрлэжээ. Жуулчид “Тэнд явж байхад хєл, гараас vл vзэгдэгч нэгэн зvйл татах шиг болдог” гэж ярьдгийг 1645 онд тахал євчинд нэрвэгдсэн эцэг эхээсээ єнчирч хоцорсон бяцхан охины сvнс гэж vздэг байна. 2003 онд энд Мэри Кинг гэж хvн оюун санааны тайлагдашгvй ертєнцєд нэвтрэх хvсэлтэй хvмvvст зориулсан шинэ том байшин барьж, жуулчдыг олноор хvлээж авдаг болжээ.


9. Сицили дэх Телемийн ширээт ламын сууц
Эдvгээ хэдийнэ нурж, євс ургамал бvрхсэн ч Алистер Кроули хэмээх ламын амьдарч байсан чулуун байшин хар хvчний ид шидийн нэгэн єлгий байсан аж. “Хvссэнээ л хий“ хэмээн тунхагладаг Кроули газар, тэнгэр, тамын ертєнцийн заагт хvмvvсийг зугаацуулдаг шидтэн байсан тухай яриа домог болжээ. Энэ яриа vнэн эсэхийг нотлохоор кино найруулагч Кеннет Энжер 1945 онд ажиллаж эхэлсэн ч тэр даруйдаа учир битvvлгээр нас барсан юм байна.


10. Украины Чернобиль
Украин дахь Чернобелийг аймшгийн газрын тоонд оруулжээ. 1986 онд тэнд атомын цахилгаан станц дэлбэрснээр хэдэн арван мянган хvн орон гэрээ хаяж явснаас vvдсэн ундуй сундуй байдал тэр чигтээ аймшгийг санагдуулдаг гэнэ. Угаалгvй орхисон сав суулга, уншиж байгаад орхисон сонин, энд тэнд хєглєрєх хvvхдийн тоглоом, онгорхой чихрах хаалга энэ бvхэн айдас.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)