tsuurai : Гутранги Үзэл - Сургамжит өгүүллэг

Гутранги Үзэл - Сургамжит өгүүллэг


Ник галт тэрэгний депод ажилладаг, ажилсаг, хүчтэй, сайн ажилчин байлаа. Найзуудтайгаа ойлголцдог, хүмүүстэй элэгсэг харьцдаг, ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг байсан учир хүн бүр түүнд сайн байдаг байлаа. Түүний нэг сул тал нь гэвэл бүх юмыг муу талаас хардаг, бүх юмыг болохгүй, бүтэхгүй гэж байнга болгоомжлол айдас дунд байдаг байв. Ямар нэг ажил хийхээсээ өмнө ч юмуу аль эсвэл ямар нэг зүйл тохиолдоход хамгийн муу үр дагаварыг нь боддог нэгэн байлаа. Өөрөөр хэлбэл үр дүнд хүртлээ устай аягыг "" гэж хэлдэг хүн байлаа. Зуны нэг өдөр депогийн засварчид, ажилчид даргынхаа төрсөн өдөрт очихоор эрт ажлаасаа тарж явцгаажээ. Энэ үед нэг хөргөчтэй вагонд засвар хийж байсан Ник, санамсаргүй вагоны хаалгыг дотроос нь хаажээ. Хаалга дотроосоо онгойдоггүй учир Никийн толгойд шууд л хөлдөж үхэх аюул орж ирэх нь тэр. Ник хаалгаа дотроос нь хичнээн балбасан ч хэн ч сонссонгүй. Сонссон нэг нь байнгын иймэрхүү чимээнд байдаг болохоороо тоосонгүй. Ник ч үнэхээр айжээ. Эндээс гарахгүй бол хөлдөж үхнэ гэж бодсоор байв. Вагон дотор байсан уранхай цаасан хайрцаган дотор орж хэвтээд чичирч эхлэв. Нэг цаасны өнцөг дээр эхнэр хүүхдэддээ сүүлчийн бодлоо бичиж эхлэв...
"Их хүйтэн байна. Бие минь бадайрч, мэдрэхээ болилоо. Унтаж чадвал их л сайн байхсан. Энэ миний сүүлчийн үг байж магадгүй." Өглөө болж ажилчид цугларч вагоны хаалгыг нээгээд Никийн хөлдсөн цогцсыг олжээ. Задлан шинжилгээгээр хөлдөж үхсэн нь тодорхойлогджээ. Гэвч хамгийн хачирхалтай нь тэр орой вагоны хөргөгч ажиллагаагүй байжээ. Вагоны доторх дулаан +18 хэм байсан бөгөөд агаар ч хангалттай байжээ. Никийн айдас, түгшүүр, юм болгоныг муу талаас нь дэндүү их боддог нь түүнд үхэл авч иржээ. Тэрээр байнга хөлдөж үхнэ гэж бодсоор ийм болжээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)