tsuurai : Ээжийгээн би ...

Ээжийгээн би ...

Хорь гарчихсан байж хойморт нь өдөржин хонхойж
Хоол нэхэж, хормойд нь чирэгдэж явна би, ээжийнхээ
Хийж өгсөн хоолыг нь голон байж хороочихоод
Хээтэй гангар шаазанг нь шидэн байж хялайчихаад
Угааж өгсөн хувцасыг нь хуучин гэж шидлээд
... Унтаж боссон хэвтрээ хэвээр орхиод гарсан би…
Сүүгээр угжсан үнэр нь сүрчигний аагинд алдарч
Сүлжиж өгсөн гэзэг нь бүжгийн талбайд задарч
Сүвлэж хадсан товч нь эрийн энгэрт тасрахад
Сүсэглэж залбирах ижийнхээ санаа алдахыг нь мэдэрлээ...
Үүр шөнийн заагаар үүрэндээ халамцуу ирэхэд минь
Үс нь буурал эмгэн үүд тосон угтахад, би гайхав
Санаа зовнин үрээ хүлээсэн ээжийн минь
Санчиганд нь хяруу унасан нь тэр байжээ...
Өчигдрийн дарсанд шартаж хөмсөг зангидан сэрэхэд
Өглөөний цай оронд барьж сэвлэг илсэн ээжийнхээ
Тэнэмэл үрээ гамнаж зэмлэсэн хэдэн үгэнд нь
Тэнэг би ойворгон загнаж, ижийгээ тээр үзлүү яалаа?
Ааваа нэхэн агсам тавихад минь шөнөжин уйлж
Ачлал умартан тунирхахад минь өдөржин аргадаж
Гээсэн нойроо нөхөх гэж орондоо хөглөрөх үрээ
Гэртээ өнжлөө гэж баярлахдаа өвчнөө мартдаг ижий
Утасны хонхонд хөл алдаж ухасхийн гүйхэд минь
Урдах цайгаа хөртөл бодолд дарагдсан, ээж минь
Үрээ ухааруулах гэсэндээ үхлээрээ айлгах ижийнхээ
Үнэн сэтгэлийг нь анзааралгүй үүдээ саваад гарлаа би…
Харанхуй гудамжинд ганцаар явахдаа би ээжээ бодлоо
Халамцуу хүмүүс хажуугаар зөрөхөд би ижийгээ саналаа
Золбин нохой замд боргоход би "ЭЭЖЭЭ" дуудан цочлоо
Зовхио чилтэл хүлээсэн ижийгээ хараад, би уужирлаа...
Уургийг нь гувшиж хүн болчихоод
Усыг нь цутгуулж амьд гарчихаад
Ухаажсан билүү би, ижийхээ амьдад
Унтах нойрыг нь төрсөн цагаас хугасалчихаад
Урсах нулимсийг нь өссөн цагаас барчихаад
Уучлаарай гэж хэлсэн билүү би, ижийдээ
Бурханг царайчилж үрээ даатгадагт тань
Бурууг минь өршөөж бусдаас өмөөрдөгт тань
Өвдөхөд өмнөөс минь уйлдагт тань
Үрдээ хорогдохдоо хорвоогоос явж чаддаггүйд тань
Ээж тандаа хүү нь баярлалаа гэж хэлье
Энэрэл харам хорвоод ижийгээ дуудаж залбиръя
Үр тань таныгаа үүрээд явъя, сэтгэлдээ тээе
Үлдсэн амьдралаа хамтдаа туулъя, үүрд биш ч насан эцэс болтол тань хамт байя
Дааж баршгүй ачийг тань марталгүй заавал хариулна
Дараагийн амьдралдаа та минь харин охин минь болж төрөөрэй ижии минь...
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
gerlee (зочин)

joohon tom bichul yasiin be olj haragdah ym l algadaa ug ni chini blogoor jool aylati gej bodsiin

goyeej

ёооё ямар уйлмаар угтэй шулэг вэ , буур сэтгэл сонин болчихлоо ... авьяастай охин юмаа мундаг бичиж маш их таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)